🔴LIVE: Б.Цогтсаран: Улаанбуудайн 70 орчим хувийг дотоодоос хангана. Үлдсэнийг нь ОХУ-аас импортолно

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон албаны төлөөлөл дотоодын гурлын үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийв.

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран:

-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон албаны төлөөлөл дотоодын гурлын үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийж байна. Энэ жилийн дотоодын хүн амын хүнсний гурилын хэрэгцээг хэрхэн хангах, яаж тогтвортой байлгах вэ гэдэг дээр голчлон ярилцсан. Энэ жилийн тухайд бүс нутгийн хэмжээнд хуурайшилт их байна. Ургац тодорхой хэмжээнд буураад байна. Энэ жил 260 мянган тонн улаанбуудай хураан авах таамаглал дэвшүүлээд байна. Есдүгээр сараас ургац хураалт эхэлнэ.

Манай улс улаанбуудайн 70 орчим хувийг дотоодоос хангана. Үлдсэнийг нь ОХУ-аас импортолно гэж тооцоолж байна. Импортлох буудайн үнэ дотоодын үнэтэй ойролцоо байхаар байна. Өнөөдөр гурилын үйлдвэрүүдийнхээ саналыг сонслоо. “Хөдөө аж ахуйн корпорациТӨХХК улсын нөөцөд бүрдүүлж авах хүнсний улаанбуудайн үнийг гаргасан байгаа. Өнөөдөр “Хөдөө аж ахуйн корпорациТӨХХК-ийн ТУЗ хуралдаж үнээ тогтооно гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.