Ардчилсан намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралджээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаантай холбоотойгоор намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өнөөдөр хуралджээ.
Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг хэлэлцсэн байна. Ардчилсан намаас "2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Ардчилсан намаас 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг гарч гурван сарын хугацаанд шинэчилсэн төслийг боловсруулсан. Ингээд Ажлын хэсгийн боловсруулсан уг төслийг өнгөрөгч тавдугаар сард 21 аймаг, есөн дүүргийн намын нийт гишүүдээр хэлэлцүүлж саналыг нь авсан" гэж мэдээлэв.
Ардчилсан намын дүрмээр тус шинэчилсэн төслийг Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хэлэлцэж Үндэсний бодлогын хороонд өргөн барьж хэлэлцүүлэх дэгтэй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.