ХАА-н тулгуур өртгийн сүлжээг Говийн бүсээс эхэллээ

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Говийн бүсэд ШИНЭ ХОРШОО хөдөлгөөний жишиг загварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар Оюу толгой ХХК-тай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх- Төслийн үр дүнд Говийн бүсийн хоршоод жишиг хоршооны загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх, бүтээгдэхүүнээ Оюу толгой ХХК-нд худалдан борлуулах, тогтвортой ханган нийлүүлэх хамтын түншлэлийг бий болгох юм.
Бүсийн ялгарлыг хоршоогоор дамжуулан бүрдүүлэх - Жишиг хоршооны загварыг бүсийн онцлогт түшиглэн хөгжүүлсэнээр хоршоодын дунд түүхий эд бэлтгэн нийлүүлэлт зах зээлийн үнээс доогуур байх боломж бүрдэх, зохистой үнээр бүс нутгийн томоохон уурхайн компаниудад нийлүүлэх үүд хаалга үүгээр нээгдэнэ
Хоршоодын нэгдэлд түшиглэсэн нэг стандарт- Төслийн хүрээнд хоршоодыг чадавхжуулах, түүхий эдийн нөөц бололцоог бий болгох, чанартай, тогтвортой ханган нийлүүлэлтийг бий болгох замаар жишиг хоршоодыг төлөвшүүлнэ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.