🔴LIVE: Д.Монголхүү: Х.Баттулга МоАХ-г нохойн замаар чирч явсан хүн

МоАХ-ны дарга Д.Монголхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

МоАХ-ны дарга Д.Монголхүү:

Надаас өмнө долоон дарга байсан. Тавдугаар их хурлаар Х.Баттулга огцорсон ч одоог хүртэл тамга тэмдгээ өгөхгүй яваад буй. Үүнийг захиргааны хэргийн гурван шатны шүүхээр явсан. Анхан шатны шүүхээр түдгэлзүүлсэн. Тэр шүүгч Х.Баттулгын томилсон шүүгч байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр МоАХ нэг хүний хувийн компани байдлаар бүртгэгдсэн байгаа хууль бус бүртгэлийг цуцалж өгөхийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуучин тогтолцооны ах нарын бүлгээс үлдэж хоцорсон ганц нь Х.Баттулга. Энэ хүн МоАХ-г нохойн замаар чирч явсан хүн. Улс төрд 2017 оноос хойш үүссэн дарангуйлал, замбараагүй байдал Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хосолмол тоглолт байсан

Намайг энэ хугацаанд дөрвөн удаа шоронд оруулсан байдаг. Нийгэм хоёрыг нь мэддэг. Хамгийн сүүлд үлдсэн хугацаагаа гэртээ гав зүүж өнгөрүүлсэн. Гавын хугацаагаа дуусангуут Захиргааны хэргийн шүүх дээр очоод манай МоАХ-ны асуудал юу болж байгааг лавлаж асуухад шийдэгдсэн гэдэг хариуг өгсөн. Нэхэмжлэгч нь дүүргээсээ өнөөдөр гарч байхад яагаад шүүх хурал нь болчихсон юм бэ гэсэн чинь “Таны хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцоод нэхэмжлэлээ татаад авчихсан гэдэг”. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр МоАХ-ын нэхэмжлэлийг татуулахын тулд намайг дөрөв дэх удаагаа шоронд хийсэн юм байна гэдгийг мэдсэн гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН 3 цаг өмнө
юу ч сонсогдохгүй байна.
Энхбат,Пүрэвжав. 2 цаг өмнө
Чам шиг тэнэгээр бид удирдуулахуу аан. Хол очиж цор цор хий , гөлөг минь. !!!!!!!