🔴LIVE: О.Номинчимэг: Жил бүр нэг сумын хэмжээний иргэдээ бид тамхидалтаас болж алдаж байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхэд, залуусын электрон болон янжуур тамхины хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, нийт насанд хүрэгчид анхаарах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл нар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татдаг бол дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татдаг гэсэн судалгаа байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Электрон тамхийг хүүхдүүдийн 60 хувь нь татаж үзсэн. 33 хувь нь байнга татдаг гэх судалгааны ч дүн байна. Манай улс тамхинаас үүдэлтэй нас баралтаараа маш дээгүүрт бичигдэж байна. Жилд 4300 хүн нас барж байна. Жил бүр нэг сумын хэмжээний иргэдээ бид тамхидалтаас болж алдаж байна. Тиймээс бид хаа хаанаа хичээх шаардлагатай байна. Иймд бид хүүхдийг аливаа хэлбэрийн донтолтоос сэргийлэхээр “Тамхигүй, хорт зуршилгүй, сургууль, сурагчид” аяныг эхлүүлж байна.
Бас нэг асуудал нь татвар. Эдийн засгийн аргаар асуудалтай тэмцэх нь үр өгөөжтэй. Манайд янжуур тамхины татвар маш удаан хугацаанд нэмэгдээгүй, дэлхийд байхгүй хямд тамхитай болсон. Онцгой албан татвар төлдөггүй байсан электроны тамхины татварыг үе шаттай нэмж, олдоцтой байгааг хязгаарлах хуулийн төсөл боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлтгэл хангаж байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.