УИХ-ын гишүүн М.Мандхай ”Farm Forum 2025” арга хэмжээнд оролцох зочидтой уулзаж, санал солилцжээ

УИХ-ын гишүүн М.Мандхай ”Farm Forum 2025” арга хэмжээнд оролцох зочидтой уулзаж, санал солилцжээ

”Farm Forum 2025” арга хэмжээ наймдугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

Малчид, фермер, тариаланчид цуглаж мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна хөдөө аж ахуйн салбарыг илүү оновчтой, зохион байгуулалттай, харилцан ашигтай, инновацилаг, орчин үеийн болгож хөгжүүлэхэд ямар асуудал, бэрхшээл байгаа, шийдэл, гарц, гаргалгааны талаар бодлого боловсруулагчдын хамт нээлттэй, хэлэлцэх юм.

Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын ХАА-н тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд, ӨМӨЗО-ноос малын эм ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч компани, хоршооллынхон ирж оролцох юм. Ирсэн зочдыг хүлээж авч салбарын онцлог, шинэ технологи, үйлчилгээ, жишиг хоршоолол, түншлэл, боломжуудын талаар уулзаж санал солилцсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.