Тийболын ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн “Peak” багийн тамирчдад баяр хүргэлээ

Япон улсын Токушима мужийн Анан хотноо Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.
Найман орны 30 гаруй баг 2 түвшинд хуваагдан өрсөлдсөн тус тэмцээнд, Нийслэлийн Peak баг 15 тамирчин, 3 багш, багийн ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээний чансаа өндөр багуудын өрсөлдсөн хэсэгт хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил тус тэмцээний мөнгөн медалийн эзэд болж байсан Peak баг тивийн хоёр дахь медалиа энгэртээ гялалзуулсанд талархаж, НИТХ-ын дарга А.Баяр баг, тамирчдыг хүлээн авч баяр хүргэв.
"Шаргуу хөдөлмөр, хамтын зүтгэл, өндөр хуваарьт бэлтгэлийн үр дүнд азийн шилдэг тийболчидтой эн тэнцүү өрсөлдсөн та бүгдэдээ баяр хүргэе. Монгол хүүхдийн авхаалж самбаа, хурд хүч, чадварыг хөгжүүлж, дэмжиж чадвал ямар богино хугацаанд өөрийгөө нээж, хүссэндээ хүрч болдгийг та бүхэн үлгэрлэлээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.