Сүхбаатар аймагт суудлын машин осолдож, 42 настай эрэгтэй гэмтжээ

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Шинэбулаг багийн нутаг дэвсгэрт "Суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашинаасаа гарч чадахгүй байна" гэх дуудлага аймгийн онцгой байдлын газарт өчигдөр /2025.08.27/ 11:00 цагт бүртгэгджээ.
Улмаар тус аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Toyota land cruiser 80” загварын суудлын автомашин онхолдож, жолооч "М" автомашиныхаа жолооны хүрд болон суудлын завсар хавчуулагдсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид долоон минут ажиллан тухайн иргэнийг гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.