М.Нарантуяа-Нара: Засгийн газарт хамтрахаа болих саналыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар хүлээн авсан

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Засгийн газарт хамтрахаа болих өөрийнх нь саналыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар хүлээн авсан" гэж цахим хуудсаараа мэдэгдсэн. Тэгвэл түүний эл мэдээллийг ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Зөв магадгүй” хэмээн нийтлэлийг нь цахим орчинд хуваалцжээ.
Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл есдүгээр сарын 1-нд хуралдахаар болжээ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон Ирэх есдүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын зөвлөлийн ажлын явцыг хэлэлцэх товтой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.