🔴LIVE: С.Бямбацогт: Ирэх аравдугаар сард багтааж Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг ашиглаж байгаа асуудлыг цэгцэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээх Үндсэн хуулийн заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан байдаг. Үр өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд ноогдох зарчимтай.

Энэ хүрээнд миний бие Эрдэнэт, Дархан хотуудад ажилласан. Эрдэнэтийн овоолгыг ашигладаг гурван компанитай танилцсан. "Эрдэнэт үйлдвэрийг дагасан гурван хулгай бий гэж ярьдаг нь тендерийн, гэрээний, овоолгын хулгай. Улмаар Засгийн газрын тавих хараа хяналт сайжирснаар тендерийн хулгай байхгүй болсон байна. Мөн уул уурхайн хуулинд өөрчлөлт оруулж, байгалийн баялаг, ашигт малтмалаа биржээр худалддаг болсноор гэрээний хулгай байхгүй болсон. Одоо гол асуудал нь овоолгын хулгай болоод байна. Эрдэнэт үйлдвэр нь тусгайлан, хэзээ нэгэн цагт ашиглана гэж хадгалж байсан үүсмэл гурван орд бий. Энд гурван компани ашиг хүртдэг. Энэ бол хаягдал биш баялаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ачит Ихт, Эрдмин, Зэс эрдэнийн хувь компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Үүсмэл ордыг ашиглаж байгаа хүмүүс богино хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн заалтын байгалийн баялгаас ард түмэн хүртэх боломжийг эрэлхийлж дэд ажлын хэсгийг байгуулж, өнөөдрөөс ажилдаа орсон.

"Ачит Ихт" компани 10 жил үйл ажиллагаа явуулж, нийт 100 мянган тонн катодын зэс үйлдвэрлэж, 1,7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хэрнээ овоолго ашигласны төлбөрт ердөө 30 тэрбум төгрөг төлсөн, одоо овоолгыг үнэгүй ашигладаг. "Эрдмин" компанийн 25 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг, 639 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 67 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан, улс оронд 170 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. "Зэс эрдэнэ" компани туршилтын үйлдвэр явуулж байгаа нэрээр овоолго ашигласны төлбөр, татвар хураамж төлдөггүй. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг үүсмэл орд дээр ч хангуулна. Үүсмэл орд ашиглаж байгаа компаниудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, урьд хэлэлцээрийг үргэлжлүүлж, богино хугацаанд үр дүн гаргах бодлого баримтална. Өөрөөр хэлбэл ирэх аравдугаар сард багтаад үүсмэл ордын асуудлыг нэг талд нь гаргаж, цэгцэлж, байгалийн баялагтаа эзэн байх бодлогыг хэрэгжүүлнэ.

Дараагийн асуудал бол, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой, “Эрдэнэт” үйлдвэрүүд дээр ажиллалаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг илүү сайн ажиллуулж байж хий валют урсдаг байдлыг багасгана. 100 мянган тонны хүчин чадалтай байгаа. Гэтэл 10 гаруй хувийг л ашиглаж байна, өнөөдөр. Тэгвэл хувийн хэвшилд 9 үйлдвэр байна, дахиад хэд хэдэн төсөл эхэлж байгаа. Хувийн хэвшил хаягдал төмөр боловсруулж ашигтай ажиллаж болно гэж үзээд байхад, Дарханы төмөрлөгийн үйлдвэр эсрэгээрээ явдаг. “Эрдэнэт үйлдвэр” 2.2 саяар авчих ган бэлдцээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 3.5 саяар авдаг байх жишээтэй. Тиймээс үйлдвэрлэлийг нэмэх, үнэ өртгөө багасгах зэрэг үүрэг болгосон.

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр бараг зогссон, олдог орлого гэж байхгүй болсон. Нэг төгрөгийн орлого олохын тулд 1.7 төгрөгийн зардал гаргаж байна. Үйлдвэрлэл явуулах тусмаа алдагдалд ордог ТӨХК байх хэрэггүй. Бусад цементийн үйлдвэр ашигтай ажиллаж л байна шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд үйл ажиллагаа нь сайжирсан байна. Хүчин чадал нь нэмэгдсэн, ашиг ч өссөн. Хүдрийн үйлдвэрийг өөрсдөө барьж, жигдрүүлсэн байна. Худалдан авалтыг шударга явуулдаг болсон байна зэргээр дэвшил байна. Удирдлагуудынх нь цалинг үр дүн, бүтээмжид нь холбодог байх тухай ярьж байна. Мөн илүү зардал гаргадаг нийгмийн дэд бүтцийн хэсгүүдийг нь хэрхэх вэ гэдэг дээр судлах шаардлага бий болж байна. “Эрдэнэт үйлдвэр” дээр дахиад сайжруулах тодорхой асуудлууд бий гэдгийг хэлье гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батаа 19 цаг өмнө
Энэ зэс эрдэнийн хувь гэх компаныг татан буулгаж туслан гүйцэтгэсэн компаниудын санхүүжилт ийг нь хурдан олгож ажилчдын цалинг олгоно. Мөн хурдан аудитын шалгалт. хийх хэрэгтэй. Мөнхбаагар. гэх захиралыг нь шууд шоронд хийх ёстой юм байна шүү.
Billy Grant 3 цаг өмнө
When i was about going into crisis in my life i was saved by a friend who showed me a lot of positive reviews about premiumhackservices@gmail.com and was hired and successfully prevented me from losing all my assets, Whatsapp; +14106350697, trust me it was worth it, it was life saving.