🔴LIVE: "Капитал", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк", "Чингис хаан" банк дээр 482.4 тэрбум төгрөгийн өр, авлага үүсжээ

Санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг төлөвлөгөөгөө өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах /2025.08.22/захирамж гаргалаа. Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтсан. Ерөнхий сайд "Капитал банк"-ны өрөнд хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдтэй очиж танилцсан. Тухайлбал, Зайсанд байдаг "Гантиг вилла"-тай танилцсан. Ажлын хэсэг анхны хурлаа хийж төлөвлөгөөгөө өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргасан.

Бид тус асуудлыг хоёр ангилж байна. Хөгжлийн банкны асуудал тусад нь ангилж үзэж байгаа. "Капитал", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк",  "Чингис хаан" банкийг нэгтгээд нэг асуудал болгон үзэж байгаа. Эдгээр банкууд дээр 19 байгууллагын 482.4 тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн. Төрийг хохиролгүй болгох асуудлыг тус ажлын хэсгийн зүгээс хийнэ.

 Хураагдсан зарим өмчийг нь дуудлага худалдана. Баригдаж дуусаагүй байгаа зарим барилгыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж дуусгана. Мөн бонд гарган санхүүжүүлэх хэлбэрээр хөрөнгийн удирдлагын менежментийг зохицуулах арга хэмжээ авна. Албадан дуудлага худалдааг зарлана. Заримыг барилгыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг гаргаж ирнэ.

Хөгжлийн банканд 1.3 их наядын өр, авлага үүссэн байгаа. Энэ өр, авлагыг шуурхай цэгцлэх чиглэлд шуурхай ажиллана. Албан дуудлага худалдаанд оруулах 29 тэрбум төгрөгийн 52 объект байгаа. Ажлын хэсэг судалж байна. Банкны өмчлөлд авах 207 тэрбум төгрөгийн 17 объект байна. Хууль эрх зүйн хүрээнд бусад байгууллагуудтай хамтран ажиллаж шийдвэрүүдийг гаргана гэв.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 16 цаг өмнө
Нэн түрүүнд НДСанг хохиролгүй болгох ёстой.
Харц ард 15 цаг өмнө
Ац шүү чи! Чам шг лагаа баячуудын хөрөнгийг хурааж чадлаа юу? Өөрөө ёстой төмсгөө өшиглүүлэх байлгүй! Жүжиг сайн тоглоцгоо! Хэн ч та нарт итгэхгүй!