🔴LIVE: Шадар сайд С.Амарсайхан: Говийн бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор, Говийн бүсийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Бүсчилсэн Хөгжлийн Үндэсний Хүрээлэн” хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ болов.

Шадар сайд С.Амарсайхан:

-Тодорхой хугацаанд дорвитой үр дүн өгөхүйц шинжлэх ухааны үндэслэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хамтарч ажиллана. Мөн говийн бүсийн хөгжлийн нийгэм, эдийн засгийн 20 жилийн төлөв байдал, орон нутгийн онцлог, дотоод нөөц бололцоо, хүн ам зүйн бүтэц зэрэгт тулгуурласан хүний хөгжлийн асуудлуудыг нарийвчилж тодорхойлно. Тэр хүрээнд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ. Зөвхөн нийслэл гэдэг нэг төвтэй биш олон төвтэй, бүсчилсэн хөгжлийн тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Судалгаа шинжилгээ, боловсон хүчинг бэлтгэх ажлуудыг хийнэ. Хүний нөөцийг бэлтгэх, мал аж ахуйг орчин үеийн шинэ түвшинд гаргах, алсарч байгаа нүүдлийн өв соёлоо хадгалж, хамгаалахад анхаарсан нарийн судалгаа шинжилгээг хийж, хоршоологчдоо чадавхжуулах ажил хийгдэнэ. Цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Хоршоологчдоо дадлагажуулах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна гэв

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Billy Grant 2 цаг өмнө
When i was about going into crisis in my life i was saved by a friend who showed me a lot of positive reviews about premiumhackservices@gmail.com and was hired and successfully prevented me from losing all my assets, Whatsapp; +14106350697, trust me it was worth it, it was life saving.