Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025.08.26/ хуралдаж, яллагдагч  Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.

Тус тойргийн шүүх наймдугаар сарын 21-нд яллагдагч У.Санжаачойдэлд авсан цагдан хорих хугацааг сунгуулах тухай прокурорын хүсэлтийг хэлэлцсэн ч хүлээн аваагүй юм. Энэхүү шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл урьд  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй байхад прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.