Халуун тогоо, цахилгааны залгуур шатаж байсныг унтрааж, 6 настай охиныг аварчээ

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд "Айлаас утаа гарч, цонхоор нь хүүхэд харагдаж байна" гэх дуудлага онцгой байдлын албанд 8.26-ны өдрийн 16:22 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн хоёр өрөө байрны гал тогооны хэсэгт халуун тогоо, цахилгааны залгуур шатаж байсныг салгаж аюулгүй болгож, утаажилтын бүсээс 6 настай эмэгтэй хүүхдийг аюулгүй газарт гарган, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103-т хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.