Хүчтэй аадар борооны улмаас 95 гэр, 84 хашаа үерт автжээ

Хүчтэй аадар борооны улмаас 95 гэр, 84 хашаа үерт автжээ

Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр орсны улмаас 84 айл, өрхийн 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерийн усанд автжээ. 

Онцгой байдлын газрын алба хаагчид дууд ажиллаж, 314 тн усыг соруулж, 5 км газар далан сэргээж, 3 автомашиныг татан гаргалаа. Мөн аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Өвдөг” гэдэг газар усархаг аадар бороо, орсны улмаас 6 айлын гэр, үерийн усанд автсан байсныг аюулгүй болгосон байна.

Өнөөдөр /2025.08.27/ баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.