УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Өчигдөр болсон Ардчилсан хүчний холбооны 15 жилийн ойн хурлын үеэр тус холбооны Ерөнхийлөгч асан С.Эрдэнэ тамга тэмдгээ хүлээлгэн өгчээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгч Д.Энхтуяа: 

-Ардчилсан хүчний холбоо 15 жилийн ойгоо тэмдэглэж, Төрийн ордонд онол, практикийн бага хурлаа 2025-08-26-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр таван эрх чөлөөг нутагшуулахын ач холбогдол, эдийн засгийн эрх чөлөөний өнөөгийн байдал, цаашдын бодлого чиглэлийн талаар хэлэлцэж, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх уриалга гаргасан нь онцлог байлаа. Ардчиллын үнэт зүйл, шударга ёсны төлөөх тэмцэлд шинэ эрч хүч нэмж, холбооны гишүүдийн итгэл, дэмжлэгээр намайг Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр сонгосныг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. 
Цаашид бид:
Эрх чөлөөгөө хамгаалж,
Ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж,
Авлигагүй, дарангуйлалгүй, шударга нийгмийн төлөө тууштай ажиллах болно.

Бидний зорилго бол зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнийг хамгаалан үлдээх явдал юм гэжээ. 

844aa454cfcf4ac88c951405403df620

e86d68981b164864b0db7597b98dcb5e

3a2ff6f1b55c44fa8dca1efa3931ca8d

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бах 2 сар өмнө
Бах мэлхий бага хатандаа суудлаа шилжүүлжээ