Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл маргааш эхэлнэ

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл маргааш эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт явах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэх 1-р шатны цахим бүртгэл 2025.08.04-2025.08.18-нд явагдаж дууссан. 2-р шатны хүсэлтийг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны өдрийг дуустал “EMongolia” системээр хүлээж авна. 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд 2-р шатны бүртгэлд хамрагдах боломжтой.
 
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлсэн эцэг эх, асран хамгаалагчдад хариуг нь бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлэх юм байна. “EMongolia” системд нэвтрэн орж, нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээнээс бас харах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.