Баянбүрдийн тойргийн баруун талын шороон талбайг ногоон байгууламж болгоно

Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Баянбүрдийн тойргийн баруун талын шороон талбайг ногоон байгууламж болгох газар шорооны ажил үргэлжилж байна.
Тус хэсэгт дүүргийн ногоон байгууламжийн усалгааны худаг байдаг. Багагүй том талбайг хамардаг учраас эзэн нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл, ачааны тэвш зэргийг удаан хугацаагаар байрлуулж ирсэн. Тиймээс зөрчлийг арилгуулж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгохын зэрэгцээ авто болон явган хүний зам талбайг шинэчилж байна
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.