Чингэлтэй дүүрэг гэр хорооллын ил задгай хогийн цэгийг бууруулах шинэ автомат төхөөрөмж нэвтрүүллээ

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын ил задгай хогийн цэгийг бууруулах шинэ автомат төхөөрөмж нэвтрүүллээ

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын бүсэд “Ногоон булан” төслийг хэрэгжүүлж байна. Гэр хорооллын бүс дэх ил задгай үүсмэл хог хаягдал салхинд хийсэж, нян бактери үржих таатай нөхцөл болдог. Энэ байдлыг халж, цугларсан хог хаягдлыг автоматаар шахаж нягтаршуулдаг том багтаамжтай автомат төхөөрөмжийг дүүргийн 12, 16, 21 дүгээр хороонд байршуулаад байна.

Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар хог хаягдлыг нягтаршуулан хэмжээг багасгаж өгснөөр салхинд ил задгай хог хийсэхгүй, агуулах сав нь хурдан дүүрэхгүй учир хог ачих давтамж цөөрч, бензин түлшний зардалд хэмнэлттэй. Төхөөрөмжид цугларсан хог хаягдлыг цэвэрлэгээний ажилтан нэг товчлуур дарж шахаж жижиглэн хэмжээг багасгана. Ингэснээр ачилтын ажилчид гар хөлөө бэртээлгүйгээр хогны машинд хялбар аргаар ачих боломж бүрдэж байгаа юм. Хогийн цэг гэхээр бохир заваан, хамар амаа таглан хогоо холоос шидэх биш, яг хаях саванд нь хийчхээд, ойрчноо торддог “Ногоон булан” байх ёстой гэж үзэн Чингэлтэй дүүрэг тус төхөөрөмж хог хаягдлын менежментийн хүрээнд нэвтрүүлээд эхэлжээ.

f0ad0c0791f54a84bc06f944a14d24c0

851edac817584a6eafc922e59ccc9d58

11f73c384a9d42a5add4912182e2bc05

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.