ОХУ-ын “Газпром” НХН-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ

ОХУ-ын “Газпром” НХН-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ

Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.  Уулзалтаар хоёр улсын газрын тос болон хийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нарт бараалхжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.