Вашингтон D.C-д "Харандаа"-ны хөшөөнөөс өндөр барилга хориотой
Вашингтон D.C. гэхээр хамгийн түрүүнд санаанд ордог зүйл бол Капитолын ордон, бас хүмүүсийн хэлдгээр “харандааны хөшөө” буюу Washington Monument.
Энэ хөшөө 555 фут (≈169 м) өндөр бөгөөд хотын тэнгэрийн хаяанд цорын ганц давамгай харагдах ёстой гэж үздэг. Тиймээс л 1910 онд баталсан Height of Buildings Act гэдэг хуулиар:
• Барилгын өндөр тухайн гудамжны өргөнөөс +20 фут-аас илүү байж болохгүй
• Ихэнхдээ дээд тал нь 40 м (130 фут)
• Зарим тусгай гудамжинд 49 м (160 фут) хүртэл зөвшөөрдөг
Ингэснээр Вашингтон хотод Нью-Йорк, Чикаго шиг тэнгэр баганадсан шилэн барилгууд байхгүй.
Харин ч эсрэгээрээ — өндөр барилгагүй учраас хөшөө, дурсгалууд хотын тэнгэрийн хаяанд дангаараа тодорч, Вашингтоны skyline-ийг дэлхийд өөрийнхөөрөө өвөрмөц болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.