🔴LIVE: О.Баасанхүү: Ардчилсан намын даргаа одоо сонгох нь дээр. Яагаад гэвэл хугацаа байхгүй
"Ардчилсан намын даргаа одоо сонгох нь дээр. Яагаад гэвэл хугацаа байхгүй. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа намын дүрмийг өөрчлүүлж, Женкогийн гар хөл болсон О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан мэтийн гар хөлүүдийг намын дарга болгож болохгүй. Ямар ч боловсролгүй Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд болно гээд бод доо..."гэж АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү хэлж байна.
АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-Энэ сарын 28-ны өдөр үндэсний бодлогын хорооны хурал зарлагдсан. Улс төрийн зөвлөл болон намын даргын зүгээс ҮБХ-г хуралдуулаад хэлэлцэх асуудлаа шийддэг. Тодруулбал, нэн тэргүүнд намын даргын өргөдлийг авч хэлэлцэнэ. Үүний дараа шинэ намын даргын асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн намын тухай хуулиар арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор зарим нэг зүйл, заалтыг өөрчлөх чиглэл өгсний дагуу дүрмийн өөрчлөлтөө ярьж хэлэлцэнэ.
Алдарт “хулгайчууд” өөрсдийн гарын хүнээр намын дарга тавих сонирхол их байна. Ингэхдээ дүрмийн бус шаардлага тавьж байна. Энэ нь намын дүрмийг эхлээд өөрчлөөд дараа нь намын даргыг сонгоё гэж байгаа. Энэ нь хууль бус. Улс төрийн намын тухай хууль одоо ч хүчин төгөлдөр байгаа. Нам татан буугдаагүй, үйл ажиллагаа нь хэвийн, ямар ч зөрчилгүй. Намын дүрэмд өөрчлөлт хийх, хийхгүй гэдэг нь процессын асуудал.
Намрын чуулган есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Олон ноцтой асуудлыг авч хэлэлцэнэ. Тухайлбал, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудал яригдаж болзошгүй. Түүнчлэн төсөв, татварын асуудал яригдах энэ үед нам даргагүй байна гэдэг нь улс төрийн байр сууриа илэрхийлэхэд төвөгтэй байдалд хүргэнэ. Иймд нэн тэргүүнд намын даргын асуудлаа шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
Тэр энэ намын дарга болох ёстой гэж хувь хүний нэр хэлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ ялсан намын дарга ерөнхий сайд болдог. Нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангаар та нар ерөнхий сайд хийлгэнэ гээд бодоод үз. Сургууль соёлгүй хүн. Нэр, намтар, амьдрал нь хүртэл худлаа хүн. Барьцаалагдсан хүний л нэг шүү дээ.
Ардчилсан намын жагсаалтад дандаа асуудалтай, гэмт хэрэгт холбогдсон, эр эм нь мэдэгдэхгүй этгээдүүдээр бүрдүүлсэн. Тэгэхэд МАН-ын 48 хүнийг хар. Манай 16-г хар. Боловсрол нь тодорхойгүй, бодол нь ч ойлгомжгүй хүмүүс байна.
Мэдлэг туршлагатай, барьцаалагдаагүй хүн намын дарга болоосой гэж хүсэж байна. 2028 оны их хурлын сонгуульд Ардчилсан нам ялбал ерөнхий сайд хэн хийх вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.