🔴LIVE: Р.Даваадорж: Монгол Улсын төсөв 2016 оноос долоо дахин нэмэгдэж, 35 их наяд болсон

"Монгол Улсын төсөв 2016 оноос долоо дахин нэмэгдэж, 35 их наяд болсон. Энэ нь дарга нарын зарцуулдаг мөнгө долоо дахин нэмэгдсэн гэсэн үг. 2026 оны төсвийг иргэдээр хэлэлцүүлсэн гэдэг нэр л зүүж байгаа. Түүнээс иргэдийн нэг ч санал орохгүй" гэж Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж хэлж байна. 

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж: 

-2012-2016 онд Монгол Улсын төсөв 5-6 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 35 их наяд төгрөг болж долоо дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, дарга нарын зарцуулдаг мөнгө энэ хэрээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ хэрээр ард иргэдийн орлого нэмэгдсэн үү? Төсвийн замбараагүй зарцуулалт, хулгай хэрээс хэтэрсэн. Үүний талаар дуугардаг улс төрийн хүчингүй боллоо.

2026 оны төсвийг хэлэлцүүллээ гэж шуугисан ч энэ нь хуулиа мэдэхгүй байгаа хүний яриа. Иргэдээр хэлэлцүүлсэн гэдэг нэр л зүүж байгаа. Иргэдийн нэг ч санал орохгүй гэдэг дээр 100 хувь санал нэг байна. Учир нь 21 аймаг, 330 сум, 1500 багаас нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төсвийн тооцооллыг авдаг. Үүнийг Сангийн яам бэлэн болгодог. Нийт ирж байгаа санал төсвөөс 3-4 дахин их байдаг. Тэр саналуудыг хувааж танаж хасаж байж төсвөө тогтоон барьдаг. УИХ-ын гишүүддээ 15 тэрбум төгрөг өгнө гэдэг нь ардчилсан нийгэмд байж боломгүй явдал гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.