🔴LIVE: Д.Энхтуяа: Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо наймдугаар сарын 28-нд хуралдана

"Ардчилсан намын үндэсний бодлогын хороо наймдугаар сарын 28-нд хуралдана. Тус хурлаар намын дүрмээ хэлэлцэж, их хурлаар баталгаажуулна" гэж УИХ-ын гишүүн Д.Энхтуяа хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: 

-Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад 15 жил болж байна. Анх байгуулагдахдаа Монгол Улсад Ардчиллыг хөгжүүлэх, тэр дундаа ямар ямар эрх чөлөөг тунхаглах вэ гэдгээ тодорхойлж байсан. Тодруулбал, хувь хүний эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө багтана. Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд гишүүд дэмжигчдэдээ үүнийг ойлгуулах, нутагшуулахаар ажиллалаа. Үүний үр дүнд 2018 онд Ардчилсан намын дүрэмд таван эрх чөлөөг тунхаглаж, үнэт зүйлээ болгож, Дээд шүүхэд батлуулсан. 

Монголын гурван хүн тутмын нэг нь ядуурлын түвшнээс доор амьдарч байна гэдэг судалгаа байна. Жилээс жилд эдийн засгийн эрх чөлөө хумигдаж байна. Хувийн хэвшил хаалгаа барьж, татвар хураамж яагаад нэмэгдээд байна вэ гэдгийг дахин бид ярилцаж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийн хуралд 150 гаруй гишүүн, дэмжигчид маань оролцож байна. 

Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж энэ сарын 28-нд Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлан хуралдуулах тов гарсан. Улс төрийн намын тухай хуулиараа бид улс төрийн намынхаа дүрмийг Улсын дээд шүүхэд баталгаажуулах ёстой. Дүрмийн ажлын хэсэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажилласан. Энэ дүрмээ Ардчилсан намынхаа Үндэсний бодлогын хороонд хэлэлцүүлж баталгаажуулах ёстой. Мөн Ардчилсан намын дүрмийг их хурлаараа хэлэлцдэг учраас их хурлын тов зарлагдсан гэв.  

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2 сар өмнө
Сүүлийн 35 жилд ард түмний бүтээсэн хөрөнгийг хувьчлал нэрээр луйвардсан . Эх орны минь баялагыг цөлмөсөн луйварчиддаа тэгш эрх шударга ёс. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэж хэлээд үздээ. Ёстой салаавч өгөх байлгүй.