🔴LIVE: С.Эрдэнэ: Улсын дээд шүүхэд намын дүрмээ бүртгүүлээгүй байж даргаа сонгоно гэж юу байх вэ дээ

Ардчилсан хүчний холбоо онол практикийн бага хурал төрийн ордонд болж байна. Энэ үеэр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консул С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа. 

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консул С.Эрдэнэ:

-Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад 15 жил болж байна. Бид баярлахаас илүүтэйгээр бид энэ хугацаанд юу хийж хэрэгжүүлсэн, Монгол Улсад эрх чөлөө, ардчиллыг нутагшуулахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэг дээрээ дүгнэлт хийх зорилгоор өнөөдрийг хурлыг зохион байгуулж байна.

Ардчилсан хүчний холбоо маш олон зүйлсийг нийгмийн олон салбарт бий болгож чадсан. Алдаа оноо олон байсан ч улс төрийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын манлайд үргэлж явж ирсэн. Ардчилсан намаар дамжуулж, эрх чөлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ийм чиглэлтэй байсан. Энэ зорилго маань хангагдсан гэж үздэг. Засаж залруулах ажлууд ч олон байна.

Эдийн засгийн эрх чөлөөний асуудлаар Ардчилсан хүчний холбооноос баг гарч ажиллаж байна. 2026 оны төсөв, эдийн засгийн эрх чөлөөний асуудлаар тодорхой мэдээлэл хийгдэнэ.

Улс төрийн намын хуулийн дагуу аль нэг улс төрийн нам эхлээд дүрмээ батлах ёстой. Түүнийгээ батлуулах ёстой. Үүний дараа дарга, удирдлагаа сонгох ёстой. Дүрэмгүй намын дарга сонгоно гэж юу байх вэ дээ гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН 2 сар өмнө
улс төрч болгон өөрийгөө нэг ч болтугай хэрэгтэй зүйл улс орондоо хийсэн гэж боддог чингнэхдээ чин сэтгэлээсээ . энэ нь угаас хүний амбицтай холбоотой. Хичнээн луйвар муу юм хийсэн ч өөрийгөөмуугийн хажуугаар бас сайн юм хийсэн гэж боддог. ЭНЭ НЬ БАС НЭГ ТӨРЛИЙНАМБИЦААР ИЛЭРЧ БУЙ ШУНАЛ,ӨӨРИЙГӨӨ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ ЦАЙРУУЛАХ гэмээ мэдэж сайн зүйл хийснээ өөртөө болон бусдад нотлох. ҮҮЛИЙН ҮР ГЭДГЭЭ САНАЖ МӨН БАС Ч ЭХ ОРОНДОО ЭРХ БИШ СЭТГЭЛТЭЙ БАЙДАГ БИЗ. ДҮҮРЦЭН АРИЛЖСАН СЭТГЭЛТЭЙ Л БИШ БОЛ.ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭХ ОРОН БАЙХГҮЙ БОЛ ХЭН ТЭРНИЙГ ИЙм ТҮВШИНД ХҮРГЭХ БИЛЭЭ.