2-13 насны таван хүүхэд өндрөөс унаж нас барсан тохиолдол бүртгэгджээ

2-13 насны таван хүүхэд өндрөөс унаж нас барсан тохиолдол бүртгэгджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт арван настай хүүхэд гэртээ харгалзах хүнгүй байх үедээ өндрөөс унаж амиа алдсан хэрэг гарчээ. 

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтсээс дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Энэ жилийн эхний найман сарын байдлаар 2-13 насны 5 хүүхэд өндрөөс унаж нас барсан тохиолдол бүртгэгджээ. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, цонх тагтандаа зориулалтын хамгаалалт, бэхэлгээ хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргүүлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Харамсал илэрхийлж бна 2 сар өмнө
Ямар харамсалтай юм байна улс орны минь ирээдүй болсон үр хүүхдүүдээ бид даанч анхаарахгүй амийг золиосолж байгаагаа анхаардаггүй юм уу ийм арчаагүй,болчихсон ард түмэн юм уу өндрөөс унана гэхээр өндөр орон сууцанд л байж таараа цонх балконоо хамгаалалттай болгож болдоггүй байсан юм байх даа хэнэггүйгээсээ болж хайрхан үр хүүхдээ алдвал яах билээ боддоггүй л юм байх даа Ай хөөрхий яаж хорвоог туулна даа иймэрхүү хандлагаар цааш нь явах юм бол