ӨМӨЗО-той сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал солилцжээ

ӨМӨЗО-той сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал солилцжээ
Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын байнгын хорооны дарга Сүн Шаочөн-тэй (2025.08.25)-ны өдөр уулзав. 
 
Энэ долоо хоногт Хөххотод Монгол- Хятадын экспо зохион байгуулагдаж, ажил хэрэгч, бизнес уулзалтууд ихтэй өдрүүд үргэлжилж байгаад талууд талархалтай хандаж хоёр орны эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.  Хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ойрын үед шийдэж болох асуудлуудыг Тэргүүн шадар сайд онцолжээ.
 
Тухайлбал, Хилийн боомтуудыг үе шаттай холбох, нүүрс тээврийн автомашины ”С” зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлах, Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг боомтуудад автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлж 24 цагийн ашиглалттай болгох, худалдааг хөнгөвчлөх болон зохицуулалтын арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсжээ.
 
Монгол улсын экспортын бүтээгдэхүүнд жин дардаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд зах зээлийн үнийн өөрчлөлтийг мөрдсөн тогтвортой, урт хугацааны гэрээний хэрэгжилтийг сахихыг чухалчилж байгааг Сүн Шаочөн дарга онцолсон байна. Тэргүүн шадар сайдын зүгээс тавьсан саналыг ойрын үед анхаарал хандуулж хариу өгөхөө илэрхийлэв.
 
ӨМӨЗО нь сэргээгдэх эрчим хүчний салбарт БНХАУ-даа тэргүүлж байгаа бөгөөд эрчим хүчний салбар хоёр талын харилцаанд шинэ хуудас нээх боломжтой талаар санал солилцжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.