Хараа голд автомашин живжээ

Хараа голд автомашин живжээ

Хараа голд живсэн машиныг татан гаргажээ.

Тодруулбал, Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг “Хараа" голд голын усанд автомашин осолдсон /унасан/ гэх дуудлага Онцгой байдлын албанд өчигдөр /2025.08.26/ 14 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход "Sоnato-6" загварын суудлын автомашин “Хараа” голд осолдсон /живсэн/ байсныг ажиллан татан гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.