Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах болсон талаар холбогдох албаныхан мэдээлэл хийв.
Тодруулбал, Найман сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрүүдэд сондгой өдөр сондгой улсын тээврийн дугаартай автомашин зорчино. Тэгш өдрүүдэд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй. Тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах ба цагийн тухайд хэвээрээ 08-20 цаг хүртэл үргэлжилнэ. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд тэгш сондгойгоор явах шийдвэр үйлчилнэ. Иргэд та бүхнийг тус хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалав.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.