Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна

Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Татвар” сэдвээр залуустай ярилцлаа. Ерөнхий сайд “Шинэ итгэл-Шинэтгэл” илтгэлдээ татварын шинэтгэл, цахим шилжилтийн талаар онцолжээ. 

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авахад 190 мянга орчим иргэн оролцсоны 50 хувь нь 18-35 насных байсан.  D parliament цахим системээр НӨАТ-ын санал асуулгад ч мөн залуусын идэвх өндөр байсныг Ерөнхий сайд тэмдэглэв. 

Татварын багц хуулийн төсөлд цалингийн орлогын шаталсан татварыг боловсронгуй болгоно, үйл ажиллагааны орлогыг шаталсан татварт хамруулна, худалдан авалтаас хамаарч НӨАТ-ын шаталсан хөнгөлөлт үзүүлэхээр тусгаж буйг залуусын асуултад хариулахдаа Ерөнхий сайд хэллээ. НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог өөрчилж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо Засгийн газар дэмжинэ.

viber image 2025 08 25 12 00 14 111

Мөн өртэй татвар төлөгчийн дансыг хаадаг зохицуулалтыг хална. Татварын алба зөвлөн тусалдаг, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг болно гэв. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлж, бага, дунд орлоготой иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулна. Бизнесүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ. 

Төсвийн худалдан авалт хэт өндөр, шаардлагагүй төсөл, хөтөлбөрт төсвийн хөрөнгө үрж байгааг, хуваарилалт нь оновчгүй байгааг залуус шүүмжилж байв. Залуус татвар төлөх дургүй байгаа юм биш, тэдний өгсөн татварыг юунд зарцуулж байгаа нь тодорхой бус байгаад эгдүүцдэг гэдгийг олон хүн хэллээ. 

viber image 2025 08 25 12 00 34 985

Ерөнхий сайд олон нийтээс санал авч боловсруулсан төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ч иргэдийн санал асуулга авч, хэлэлцүүлэг явуулна. Төсөв батлагдаад хуваарилагдах явц ч нээлттэй, ил тод байна. Төсөв албан тушаалтны хяналтаас ард түмний хяналтад шилжсэн гэдгийг онцлоод, D Government  цахим систем хөгжүүлж байгаа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн, юунд зарцуулж байгааг аймаг, хот, сум, дүүрэг, баг хороогоор нь ил тод шууд харуулах программ.  Уг программ удахгүйажиллаж эхэлнэ, залуус саналаа өгөөрэй гэж Ерөнхий сайд урилаа.

viber image 2025 08 25 12 00 23 694

Мэдээллийн технологийн салбарын шинэчлэлийг дэмжиж, гарааны компаниудыг дэмжих, татваргүй бүс, орчин байгуулж өгөхийг залуус Ерөнхий сайдаас хүслээ. 

Улсын төсөв хэлэлцэхээс, УИХ-ын чуулган эхлэхээс өмнө залуустай уулзаж татварын шинэчлэлийн талаар санал солилцож байгаадаа Ерөнхий сайд талархал илэрхийлээд хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлт татварын шинэчлэлд үнэ цэнтэйг хэллээ. 

Оюунлаг, эрч хүчтэй, нээлттэй залуу үе шинэ Монголын хөдөлгөх хүч болно. Монгол Улс нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжих цаг ирж буйг Ерөнхий сайд онцолж байлаа.

viber image 2025 08 25 12 00 40 029

viber image 2025 08 25 12 00 44 232

viber image 2025 08 25 12 00 43 066

viber image 2025 08 25 12 00 30 0791

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.