🔴LIVE: О.Алтангэрэл: Ардчилсан нам яаран их хурлаа зарлаж, хэдхэн хүнээс намын даргаа сонгоно гээд ярих нь буруу
Ардчилсан намын даргын асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал наймдугаар сарын 21-ний өдөр болсон. Их хурлыг 30-ны өдөр болохоор зарлагдаад байна. Тус их хурлаар намын дарга, дүрмийг асуудлыг хэлэлцэнэ гэж зарласан. Улс төрийн намын тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн батлагдсан. Тус хуулийн хоёрдугаар зүйлд улс төрийн намууд дүрмээ энэхүү хуульд нийцүүлэн шинэчлэн баталж Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Өөрчлөлтийг гуч хоногийн дотор бүртгэж авна гэсэн заалттай. Харамсалтай нь, Ардчилсан намын дүрмийн хэлэлцүүлэг гишүүддээ очсонгүй. Гишүүдээрээ дүрмээ хэлэлцүүлсэнгүй. Анхан шатны гишүүд дүрэмдээ санал өгч, оролцох эрхээ хязгаарлуулж байна. Бүр тодорхой яривал Ардчилсан намын удирдлагууд 2017 оноос хойш гишүүд дээрээ огт очсонгүй. Өнөөдөр ч гэсэн яаран их хурлаа зарлаж, хэдхэн хүнээс намын даргаа сонгоно гээд ярих нь буруу. Хамгийн түрүүнд анхан шатны гишүүдтэйгээ намын дүрмээ ярилцаад, дараа нь намын даргын асуудлаа яримаар байна.
Ардчилсан намын гол дүрэм 2017 онд хийгдсэн. З.Энхболд даргатай комисс гаргаж хэрэгжүүлсэн. Үүнээс хойш гурван удаа өөрчлөлт орсон. Улс төрийн намын тухай хуулиар орсон, намын санхүүжилт, хамтын удирдлагын тогтолцоо, олон нийтэд ил тод байх зэрэг асуудлаар энэ дүрэм шаардлага хангахгүй байгаа. 40 орчим хувьд нь өөрчлөлт оруулах боломжтой гэсэн санал гарч ирсэн. Нэг хүн шийдвэр гаргадаггүй байх, хамтын удирдлагын тогтолцоо байнга ажиллах ёстой гэсэн концепцыг хэрэгжүүлэхийн тулд дүрэм өөрчлөх чухал байна.
Л.Гантөмөр дарга бол тавдугаар сараас хойш л "ажлаа өгнө" гэдгээ мэдэгдсэн. Энэ байр суурин дээрээ байгаа. "Ажлаа хурдан өгчихье" гэдэг бодол байхыг үгүйсгэхгүй. Одоогийн удирдлагатай холбоотой ямар ч асуудал байхгүй гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.