БНХАУ-руу нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ

БНХАУ-руу нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Цай Дафөнтэй уулзжээ. 
 
Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Боомтын төмөр замын холболт, Замын-Үүд–Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэхэд санал нэгдсэн байна. Түүнчлэн БНХАУ манай улсаас нийлүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр санал тавьж, харилцан ойлголцжээ. 
БНХАУ бол Манай Улсын хамгийн том худалдааны түнш.1950 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, нийгэм, эдийн засаг, соёлын олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлсэн. 2014 “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар хоёр улс албан ёсны 13 боомтоор харилцаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.