🔴LIVE: Доктор, профессор С.Бадрал: Гар урлалыг хойч үедээ өвлөн уламжлуулж, төрөл зүйл жигд өвөрмөц содон урлалууд туурвих болсон байна

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулсан. Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал, онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлэн сонирхуулж байгаа юм. Тус наадамд шүүгчээр ажиллаж байгаа доктор, профессор С.Бадралтай хэдэн хором ярилцлаа.

Доктор, профессор С.Бадрал:

-Миний тухайд тус наадамд дөрөв дэх жилдээ шүүгчээр оролцож байна. Энэ жил төрөл зүйлс жигд сайжирсан байна. Ховор хатгаа, урлаа шаглаа, зүү ороолтын өвөрмөц уламжлалууд тодорч гарч ирж байна. Улаанбаатар хотоор оролцсон н.Чинбаяр гэх урлаачийн Богд хааны хатан Дондогдуламын өмсөж байсан гутлын уламжлалыг задлан судалж, зүү хагалан хатгах зүү ороолтыг сэргээсэн байна. Мөн загасан нуруу гэдэг хатгамал хийдэг байсан бол хүрээгээр нь оёж ирсэн байна. Уламжлалт суран эдлэл олон аймагт байна. Дорнод аймагт шаазанг мөнгөлдөг дархан хүн байсан. Дарьганга урлалыг хадгалаад явж байх жишээтэй. Шавь сургалт гаргаж, баг болон ажиллаж байгаа олон сайхан жишээг дурдаж болохоор байна. Гар урлалыг хойч үедээ өвлөн уламжлуулж, төрөл зүйл жигд өвөрмөц содон урлалууд туурвих болсон байна. Гэр бүлээрээ өвлөн уламжлагч гэр бүл олон байгаа нь маш сайн байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.