🔴LIVE: Доктор А.Алимаа: Өв соёлоо язгуур шинжээр нь хадгалах шаардлагатай

"Магтаал хэлэхдээ хуур, хөгжим ашиглаж байгаа нь уламжлалаасаа холдож байгаа хэлбэр. Өв соёлоо язгуур шинжээр нь хадгалах шаардлагатай" гэж доктор А.Алимаа хэллээ. 

Доктор А.Алимаа:

-Сүхбаатар аймаг багаараа уран бичлэгийг дууны аялгуунд бичиж илэрхийлсэн. Нутгийн аялгуу эх хэлний төрөлд хамаарагддаг. Тоглоом наадгай, тоглоомын нутгийн өөрийн аялга, уламжлалт аялгаар ах дүү гэр бүлээрээ ярьж байна. Түүнчлэн ерөөл, магтаал, цол дуудах, үлгэр домог ярих, тууль хайлж байна. Гэсэн ч язгуур шинж чанар алдагдах магадлал өндөр байна. Тухайлбал, магтаалын төрөл нь ерөөлтэй адил үгээ хэрхэн зөв тод, түгдрэлгүй, уран сайхан хэлж чадаж байна уу? Тэр илэрхийлэх байдал нь тайз дэлгэцийн байдалтай болсон байна. Магтаалд олон зүйлсийг багтаахын тулд хуур хөгжимтэй хэлэхээр төрөл нь шинжээсээ хазайж, уламжлалаасаа холдож байгаа зүйлс ажиглагдсан. Өв соёлоо язгуур шинжээр нь хадгалах шаардлагатай гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.