“Өвлөн уламжлагч залуусынхаа нийгмийн үнэлгээг нь дээшлүүлж, урамшуулснаар Монголчууд Монголоороо үлдэх, Монгол соёл хүн төрөлхтний соёлд өөрийн өнгөөр солонгорно" гэж МУСГЗ С.Юндэнбат хэлж байна.
МУСГЗ С.Юндэнбат:
-Соёлын өвийг хамгаалах хуулийн хүрээнд гурван жил тутамд ардын урлагийн наадмыг зохион байгуулахаар заасан. Тэр дундаа соёлын биет бус өвийг хамгаалах асуудалд дэлхий нийтээрээ анхаарч байна. Энэ удаагийн фестивальд 21 аймаг, нийслэл, гадаадын эрдэмтэн судлаачид оролцож байна. Энэ жилийн дэлхийн соёлын фестивалийн онцлог нь залуучууд маань Монгол соёл, ухааныг мэдэж ойлгуулахад ихээхэн ач холбогдолтой юм. Оролцогч, үзэгчид ч залуу болсонд баяртай байна. Өвлөн уламжлагчид өөрсдийн шавь нараа тус наадамд оролцуулж байгаад талархаж байна. Миний хувьд уламжлалт тоглоом наадгай, зан үйл, ёс заншил чиглэлд шүүгчээр ажиллаж байна. Тоглоом наадгай, Монгол наадмаар залуу үеэ хүмүүжүүлж байна. Аймаг бүрд бөхийн цол дуудаж байгаа залуучууд олон болсон байна. Өвлөн уламжлагч залуусынхаа нийгмийн үнэлгээг нь дээшлүүлж, урамшуулснаар Монголчууд Монголоороо үлдэх, Монгол соёл хүн төрөлхтний соёлд өөрийн өнгөөр солонгорно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.