🔴LIVE: Б.Даваацэрэн: “Нүүдэлчин” фестивалиар дамжуулж нутаг нутгийн соёлын биет бус өвийг ард иргэдэд таниулахыг зорилоо

"Бид соёлын өвийн сан хөмрөгөө нэг дор цуглуулж фестиваль хэлбэрээр олон улсад түгээх нь Монгол Улсын дэлхийд таниулах чухал ач холбогдолтой" гэж ССАЖЗ-ын яамны ТНБД Б.Даваацэрэн хэлж байна.

ССАЖЗ-ын яамны ТНБД Б.Даваацэрэн: 

-Монголчууд аж төрөн амьдарч байгаа газар нутагтаа нүүдлийн гэх соёлыг бий болгосон. Энэ нь өргөжөөд иргэншлийн хэмжээнд нэрлэгддэг. Бид хэдэн мянган жилийн турш уламжилж, хөгжүүлж ирсэн энэ их соёлын үнэт зүйлсийн ой санамжийг сэргээх, хөгжүүлэх, танин мэдүүлж үүгээрээ өөрийн соёлын үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Энэ ч утгаараа өнөөдрийн соёлын наадмыг зохион байгуулж байгаа юм. Нөгөө талаас оюун санаагаар дамждаг эмзэг энэхүү соёлын өвүүдийг аль болох олон давтамжтай байлгах нь тогтвортой байдлыг нь дэмжих ач холбогдолтой. Тодорхой цаг хугацаанд дэмжихгүй бол тухайн соёлын өв мартагдах, устах эрсдэлтэй юм. Иймд нутаг нутгийн онцлог соёлын биет бус өвийг олон давтуулж олон нийтэд хүргэх агуулгыг агуулж байгаа юм. Бид соёлын өвийн сан хөмрөгөө нэг дор цуглуулж фестиваль хэлбэрээр олон улсад түгээх нь Монгол Улсын дэлхийд таниулах чухал ач холбогдолтой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.