Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд үргэлжилж байна.
Өнөө жилийн фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал, онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлэн сонирхуулж байгаа юм.
Нийслэлийн 9 дүүргийн 45 өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө соёлын биет бус өвийн 362 төрөл зүйлээс 74 төрөл зүйлийг сурталчлан таниулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.