Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдийг баривчилжээ

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдийг баривчилжээ

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдэд холбогдох зургаан бүлгийг илрүүлжээ.

Тодруулбал, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 18-22-ны хооронд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шөнийн цэнгээний газрууд, сэжигтэй этгээдүүдийн орон сууц, ажлын байр, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдэд холбогдох зургаан бүлгийг илрүүлж, дөрвөн төрлийн синтетик бодис, мансууруулах зорилгоор урвуулан ашигладаг эм, ургамал зэргийг хураан авчээ. Хэрэгт холбогдогч этгээдүүд 22-28 насных бөгөөд тэдгээрийн тав нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.