Баян-Өлгий аймаг бохир ус цэвэрлэх байгууламжтай болжээ

Баян-Өлгий аймаг бохир ус цэвэрлэх байгууламжтай болжээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс нар өчигдөр /2025.08.23/ Баян-Өлгий аймагт ажиллав. Энэ үеэр албаныхан Баян-Өлгий аймгийн шинэ бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд оролцжээ.
537378332 1099012969029806 8001248485311894728 n 750x500
 
Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон БНПУ-ын хооронд 2017 онд байгуулсан 50 сая хүртэлх Еврогийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймгийн төвүүдэд хэрэгжиж байна.
Нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ ХББОС-ын сайд Э.БатАмгалан “Сүүлийн жилүүдэд Өлгий суманд орон сууцны болон үйлчилгээний барилгууд ихээр баригдаж хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж улмаар хэрэглээнээс гарах бохир ус мөн хэмжээгээр нэмэгдэж цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах шаардлагатай бий болсныг үндэслэн, Монгол орны цаг уурын онцлогт тохирсон, хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, иж бүрэн цэвэрлэгээний байгууламжийг өнөөдөр ашиглалтад оруулж байна.
537957036 1099014085696361 2503412908700937651 n 750x500
 
Шинэ цэвэрлэх байгууламжид ашигласан технологи нь олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд бохир усыг гүн цэвэрлэж, цэвэрлэсэн усыг үйлдвэрлэлийн технологийн усны хэрэгцээнд болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх, цэвэрлэх байгууламжаас гарах лагийг усгүйжүүлэн байгалийн шохойтой хольж боловсруулан ногоон байгууламж, газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой" талаар онцоллоо.
539267398 1099013689029734 2971218346510669900 n 750x500
 
Баян-Өлгий аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт Вэйст Технолоджис” ХХК ажилласан бөгөөд олон улсын туршлага, шинэлэг технологийн шийдлийг ийнхүү Монголд нутагшуулж эхэлжээ. Байгууламж нийт 3.5 сая еврогоор бүтсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.