“Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспо”-д Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.
Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны бодит илрэл болсон энэхүү арга хэмжээ жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, хоёр тал төрийн болон хувийн хэвшлийг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр ач холбогдол өгч оролцдог.
Энэ үеэр Тэргүүн шадар сайд Н.Учрал БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Дэд дарга Цай Дафөн болон ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шоачөн нартай уулзалт хийнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.