Өнөөдөр /2025.08.24/ ихэнх нутгаар бороо багатай, маргааш буюу энэ сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 26-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Маргааш буюу энэ сарын 25-нд нийт нутгаар дулаарах боловч энэ сарын 26-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.