🔴С.Саран: Монгол үндэстний нэрийн хуудас болсон эсгий зурмал урлаг болон эсгий ширмэлийн урлагийг улам баяжуулан хөгжүүлэх хэрэгтэй

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль хоёр дахь өдрөө өргөн дэлгэр үргэлжилж байна. Монголын эсгий урлаг, урлал дизайны нэгдсэн холбоо фестивальд эсгий уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэж, үзэгч түмэнд сурталчлан таниулж байна.

Зураач, урлаг судлаач С.Саран:

-Эсгий бол манай өв соёл. Хүннүгийн Ноён уулын булшнаас Хүннүгийн ширмэл ширдэг олдсоноороо эсгийг тэр үеэс урлагийн түвшинд бүтээж байсан гэдгийг гэрчилдэг. Монголчууд эсгийгээр хэрэглээнийхээ бүхий л зүйлсийг хийж байсан. 1990 оноос хойш эсгий урлал эрчимтэй хөгжиж байгаа. Орчин үетэй хөл нийлүүлж эсгийгээр уран зураг, хувцас дизайн гэх мэт уран бүтээл хийж байна. Монгол үндэстний нэрийн хуудас болсон эсгий зурмал урлаг болон эсгий ширмэлийн урлагийг улам баяжуулан хөгжүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.