"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Mонгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Тиймээс эдгээр өвийг хамгаалахын сацуу үнэ цэнийг нь өсгөж, дэлхийд таниулан шинэ шатанд гаргахыг зорьж байна.
Төв аймаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 40 өвлөн уламжлагчтай оролцож байна.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэн О.Буянтогтох гуай гурав дахь үеийн далаар мэргэлэгч. Түүний ээж 7 настайдаа хараагүй болсон бөгөөд ээжийнхээ мэргийг балчир наснаасаа тайлбарлаж хэлдэг байсан учир далны мэргийг төгс уншдаг болсон хэмээн бидэнд хуучиллаа.
Мөн Төв аймгийн иргэн Э.Батбилэг шувуугаар ан гөрөө хийх өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр "Нүүдэлчин" фестивальд жил бүр оролцож байна. Түүний ярилцлагыг шууд дамжуулалтаас хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.