Энэ долоо хоногт “Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал ... дүүргийн нутаг дэвсгэрт “бага насны хоёр хүүхэд, гэртээ харгалзах хүнгүй байх үедээ өндрөөс унаж амь насаа алдсан” харамсалтай хэрэг бүртгэгдэж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцаар нь үлдээхгүй байх, цонх тагтандаа зориулалтын хамгаалалт, бэхэлгээ хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.