“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд амжилттай зохион байгуулагдаж байна.
УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам:
-"Нүүдэлчин” фестивалийн гол зорилго нь бидний биет бус өвийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх юм. Энэ ч утгаараа фестивалийн хүрээнд соёлын биет бус өвөө бүртгэлжүүлж байна. Баримтжуулж авна. Үүн дээрээ тулгуурлаад эрдэм шинжилгээний ажил болон судалгааг хийж хэрэгжүүлнэ.
Мөн энэ удаагийн фестивальд 26 орны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байгаа. Монголын биет бус соёлын өвтэй хурал зохион байгуулагдсан. ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд мөн оролцож байна. Манай улс соёлын биет бус өв бүртгүүлсэн тоогоороо дээгүүр байр эзэлдэг. Гэсэн ч жилд нэг л өв бүртгэдэг квоттой. Бид олон өвөө бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Үүнд өнөөдрийн фестиваль чухал үүрэгтэй гэж бодож байна.
Түүнээс гадна Морьт харвааны ДАШТ-ийг зохион байгуулж байна. Анх удаагаа Монгол Улсад тус тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 20 гаруй орны тамирчид оролцож байна.
Энэ жилийн “Нүүдэлчин” фестивальд 180 мянган хүн оролцоно гэх тооцоо гарсан. Соёлын өв тээгчид маань маш өргөнөөр оролцож байна. Соёлын биет бус өвүүдийг хадгалж хамгаалахын тулд хиймэл оюун ухаан ашиглана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.