Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Барс” захын хойно өөрийн ашиглалтын 2.3 га газарт доороо авто зогсоол, дээрээ ногоон байгууламж бүхий “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулна.

Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батбилэгээс тодрууллаа.

68a8318f76868b67547b328b

Тэрбээр “Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” захын хойно “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” зориулалтаар ашиглах эрх олгосон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ашиглалтын хоёр нэгж талбар буюу нийт 2.3 орчим га талбайд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол барих зураг төслийг батлаад байна.

Газар доор 778 авто зогсоолтой. Дээрээ ногоон байгууламжтай баригдахаар загвар зургийг баталсан. Нийслэлийн авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэхэд газар доорх их багтаамжийн зогсоолуудыг шийдэх нь маш зөв төлөвлөлт болно. Ялангуяа зах, худалдааны төв байрладаг бүсэд авто зогсоол хүрэлцээ багатай байдаг. Авто зогсоолоос гадна автобусны долоон чиглэлд эцсийн зогсоолыг барина. Эцсийн зогсоол нь хажуудаа үйлчилгээний барилгатай байна. Үйлчилгээний барилга дотроо жолооч нарт зориулсан өрөө, иргэдэд зориулсан автобус хүлээх өрөөтэй. Нийтийн ариун цэврийн өрөөг шийдсэн. Одоо байгаа тохижилтыг орчин үеийн болгож шинэчлэн байгуулж байгаа онцлогтой” гэлээ.

68a8319a76868b67547b328c

Уг төслийн гүйцэтгэгчээр “Грэйт констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2025-2028 онд төслийг хэрэгжүүлэх аж. 

68a831c076868b67547b328d

68a831ce76868b67547b328f

68a831d376868b67547b3290

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ь 1 сар өмнө
ЭНЭ ГАЗАРЫН ДООР 100 МЕТР УХААД БОРООНЫ УС ХУРИМТЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЛХИЙН ТОМ ТОМ ХОТУУД БҮГД БОРООНЫ ҮЕРИЙН УСНЫ ХУРИМТЛАЛЫН БАЙГУУЛАМЖТАЙ БАЙДАГ МАНАЙХ Л БАЙХГҮЙ