Цахилгаан дугуйтай явсан иргэн автомашинтай мөргөлдөж амиа алджээ

Цахилгаан дугуйтай явсан иргэн автомашинтай мөргөлдөж амиа алджээ

Хан-Уул дүүргийн яармагийн шинэ гүүр орчимд автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ний өдрийн 19:40 цагийн орчимд бүртгэгджээ.

Дуудлагын дагуу хэргийн газар очиход “Иргэн Т нь Toyoto Sai маркийн автомашин жолоодож яваад цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон” байдалтай байжээ.  Тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Иймд жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн цахилгаан болон ердийн дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлаа ханган, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.