"Эрдэнэс Тавантолгой" ХК өчигдөр/2025.08.21/ Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан таван багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс 38.50 ам.доллароор, өнөөдөр /2025.08.22/ 80 багц буюу 512 мянган тонн эрчим хүчний нүүрс 36.60 ам.доллароор, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр тус тус амжилттай арилжаалжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ордын нөөцийг бүрэн ашиглах, сорчлохгүй жигд борлуулах бодлого баримталж эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. Энэ оны наймдугаар сарын 1-22-ны хооронд нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 90.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.7 сая тонн нүүрс Хөрөнгийн биржээр арилжаалсны 61 хувийг (1.03 сая тонн) эрчим хүчний нүүрс, 34 хувь (576 мянган тонн) 1/3 коксжих нүүрс, таван хувийг (77 мянган тонн) баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.