22 тарвага, түүхий эд авч явсныг илрүүлжээ

22 тарвага, түүхий эд авч явсныг илрүүлжээ

Мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн 22 тарвага, түүхий эд тээвэрлэн явсныг илрүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг Даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалт эхэлснээс хойш авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчсон нийт 9677 автомашин, 12530 зорчигчид үзлэг шалгалт хийхэд найман удаагийн тохиолдлоор 22 тарвага, түүхий эд тээвэрлэн явсныг илрүүлж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Нийслэлийн 6 дүүргийн шалган нэвтрүүлэх арван товчоонд НОБГ, НЦУГ, ЭЦА, НЭМГ, НБОГ, НМЭГ-аас алба хаагчид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.