🔴LIVE: "Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестиваль эхэллээ

"Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестиваль эхэллээ.

ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд эхэллээ.
 
Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж байгаа ба биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 5 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулна.
 
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой 8 шалтгааныг дурдвал
1. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулна.
2. Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочдод үзүүлэн сонирхуулна.
3. Ардын язгуур урлагийн тоглолтууд, соёлын өвийн талаарх сургалт, үзүүлбэрүүд зэрэг соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээг толилуулна.
4. “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
5. Фестивалийг зорин ирсэн иргэдэд болон жуулчдад үйлчлэх үндэсний болон орон нутгийн онцлог бүхий “Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын гудамжаар зочлох боломжтой.
6. “Соёлын өвийн өртөө”, соёлын бүтээлч үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
7. Үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сурын харваа зэрэг үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулна.
8. “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.
 
Монгол орны нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинаа сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.